sonin.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Монгол улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён  Жеймс Андерсонтой намрын чуулганаар хэлэлцэж буй асуудал болон бусад улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар ярилцсан нөхөрсөг уулзалт хийлээ.

Ялангуяа өнөөгийн эдийн засагт тулгамдаад буй хүндрэлийг хэрхэн давж туулах  талаар Дэлхийн банкнаас зөвлөгөө өгч,  харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт болжээ.