sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Украин дахь НҮБ-ын Хүний эрхийн ажиглалтын багийн эрхийн хугацааг 2015 оны гуравдугаар сарын 15 хүртэл сунгалаа гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

"Ажиллагааг ирэх жилийн гуравдугаар сарын 15 хүртэл сунгасан" гэж Эри Канеко мэдэгдсэн байна.

НҮБ-ын Хүний эрхийн газрын дээд комиссарын газар 2014 оны гуравдугаар сард уг ажиллагааг эхлүүлсэн. Хүний эрхийн ажиглагчид Украины Киев, Донецк, Одесса, Харьков, Львов зэрэг таван хотод ажиглалт хийж байна.

Ажиглагчид Украин дахь хүний эрхийн байдлын талаар сар бүр тайлан гаргадаг бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тайланг авч хэлэлцдэг ажээ. Одоогийн байдлаар энэ жил долоон тайлан гаргасан ба найм дахь тайлан 12 дугаар сарын сүүлээр гарна.

Д.Нямтулга

Эх сурвалж: