sonin.mn

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдөр чуулган 09:00 цагаас эхлэх байсан ч ирц хүрэлцээгүй. Мөн 14:00 цагаас хуралдана гэсэн боловч мөн хойшлогдсоор дөнгөж сая эхэллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Номын сангийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хэлэлцэх юм.


Эх сурвалж: