sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Оросын эдийн засагт тулгарч буй одоогийн хүндрэл бэрхшээл ирэх хоёр жилд ч үргэлжилж болзошгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.

Путин оны эцэст хийж заншсан хэвлэлийн хурлаа өчигдөр хийсэн  юм. Үүнд дотоод, гадаадын 1200 гаруй сэтгүүлч оролцсон.

Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр түүхий нефтийн үнэ буурч байгаагийн улмаас рублийн ханш унаж байгааг хөнджээ.

Валютын ханшаа тогтвортой болгохын тулд төв банк нь хүүгээ нэмснийг Ерөнхийлөгч Путин зөвтгөсөн байна. Түүний хэлсэнчлэн, Оросын төв банк зохих ёсны дагуу ажиллаж байна.

Нефть, байгалийн хийнээс хамааралтай байдлыг багасгахын тулд эдийн засгаа манай улс төрөлжүүлэх шаардлагатай байна гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлсэн юм. Эдгээр нь Оросын экспортын гол бүтээгдэхүүн, улсын орлогынх нь гол эх үүсвэр билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: