sonin.mn

Казахстан улсад ял эдэлж байсан хоёр иргэнийг эх оронд нь авчирсан талаар ГХЯ-ын Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас тодрууллаа.

-Казахстан улсад хар тамхины хэргээр хоригдож байсан хоёр ялтан өнөөдөр / өчигдөр/ эх орондоо ирлээ. Хууль зүйн яам, УПЕГ, Тахарын ерөнхий газар, Казахстан дахь Монголын ЭСЯ, Монголын Консулын газар хамтарч гадны улс оронд ял эдэлж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг хамтран энэ ажлыг хийсэн.

-Ялтан солилцох гэрээний дагуу эх оронд нь авчирч байгаа эхний хүмүүс гэж ойлгож болох уу. Казахстанаас авчирч байгаа хоёр иргэн ямар хэргээр, хэдэн жилийн ял сонссон хүмүүс вэ?

-Эхнийх нь биш. Хятад, Өмнөд Солонгос улсаас мөн авчирсан. “Гэмт хэрэг үйл дэгсдийг эрүүгийн ха риуц лагад татах буюу тас- лан шийдвэрлэх тогтоолыг бие лүүлэхээр шил жүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу дээрх хоёр иргэнийг эх оронд нь авчирсан.

Бусад орноос мөн хүмүүсээ татаж авчирахаар айлын талд олон удаа хүсэлт гар га сан. Эдгээр иргэдийн хэ- рэг болон ялын хугацааны та- лаар яримааргүй байна. Эх оронд нь авчирч байгаа нь гол шүү дээ.

Бид ялтнаа шилжүүлж авах талаар сүүлийн гурван жил хөөцөлдөж байна. Гэхдээ дан ганц манайх биш дээрх хуулийн байгууллагуудтай хамтарч ажил ласны үр дүн эхнээсээ гарч байна.

-Манай улсын талаас ялтан солилцох гэрээгээр эхний ээлжинд ямар хэргээр ял авсан хүмүүсээ ирүүлэх хүсэлт гаргаж байгаа вэ?

 -Зүгээр нэг хүсэлт гаргаад шийд вэр- лэчихдэг ажил биш. Айлын талд олон удаа хүсэлт илгээж, ая талыг нь харж байж нэг тал руугаа болж байна. Манайхаас эхний ээлжинд гадны улс оронд хар тамхины хэргээр олон жил ял авсан хүмүүсээ авчрах хүсэлт гаргаж байгаа.

-Хар тамхины хэргээр олон жилийн ял авсан Л.Байгалмаа эх орондоо хэзээ ирэх вэ. Ялтан солилцох гэрээг ярьж эхлэх үеэс л түүний нэр гарч байсан шүү дээ?

-Удахгүй ирнэ. Манай талаас хүсэлтээ тавиад тохирсон зүйл байгаа.

Б.Цэцэг

Эх сурвалж: