sonin.mn

ТОКИО. /NHK/. Умард Солонгосын хүний эрхийн байдлыг буруушаасан тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ баталлаа.

Уг тогтоолыг ЕА пүрэв гарагт олонхын саналаар баталсан байна.

Энэ тогтоолд “Умард Солонгост хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнтэй дүйцэхүйцээр хүний эрхийг ноцтой зөрчигдөж байна” гэжээ.

Мөн уг тогтоолд хүний эрхийг ингэж зөрчиж байгаа гэмт этгээдүүдийг хуулийн өмнө аваачиж, хариуцлага хүлээлгэхийн тулд энэ асуудлыг Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээр шүүлгэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалсан байна.

Харин “Манай улс энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний эрхийн асуудлыг урвуулан ашиглах замаар манай улсын удирдлагыг түлхэн унагаахыг оролдож байна” Умард Солонгосын төлөөлөгч хэлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: