sonin.mn

Өнөөдөр таван толгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулагчийг сонгох Ажлын хэсэг техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан Чайна Шэн хуа Энержи, Сумитомо корпораци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл, болон Пибоди Энержи корпорациас ирүүлсэн“Санхүүгийн санал”-ыг нээлээ.

Ингэхдээзохих журмын дагуу таван толгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй хоёрталынтөлөөллийгбайлцуулан, ирүүлсэн саналуудыг уншиж танилцуулсан юм.

Санхүүгийн саналыг нээхэд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан, ажлын хэсгийн гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байлцлаа.

Ажлын хэсэг оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой Тавантолгойн ордод “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээг эхлүүлэх юм.

Өмнөх мэдээ:  http://economy.news.mn/content/198915.shtml