sonin.mn

Авто замчдын хөдөлмөр бүтээлээр сүүлийн жилүүдэд монгол улсын авто замын сүлжээнд шинэ зам, замын байгууламж ихээр баригдан ашиглалтад орж байна. Зөвхөн сууүлийн 5 жилд Улсын чанартай авто замын сулжээнд 3294,2км хатуу хучилттай авто зам ашиглалтад орж сүлжээний 40 шахам хувь нь хатуу хучилттай боллоо. Аймгийн төв, сум суурин, уул уурхайн тээвэрлэлтийг дагасан авто зам ч ихээр баригдлаа.

Ингэж зам сайжирсанаар нийслэлээс аймагуудруу явдаг цаг хугацаа 50 хувиас 1 дахин хэмнэгдэж улс орны эдийн засгийн хөгжил, хүн ардын аж амьдралд сайнаар нөлөөлж байна. Энэ бүхэн нь Монголын авто замчдын идэвхитэй бүтээлч хөдөлмөрийн үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Зарим хүмүүс зам барихад хөрөнгө зарах нь шууд ашиг өгдөггүй, ер нь ингэж их хөрөнгө зарах хэрэг байна уу гэсэн өрөөсгөл яриа гаргадаг. Гэтэл улс орны үйлдвэржилт, зах зээл, хэрэглэгчийг холбох, хот хөдөөгийн ялгааг арилгах, төвлөрлийг сааруулах зэрэгт нөлөө үзүүлж, эдийн засгийн үр ашигаа удаан хугацаанд өгдөг дэд бүтцийн чухал хэсэг л дээ.

Замдаа анхаарал тавьж байж л хөгжлийн өндөр төвшинд хүрдэгийг дэлхийн улс орны хөгжлийн түүх аль хэдийн харуулсан шүү дээ. Бид ч энэ жамаас хазайх, сөрөх аргагүй л дээ. Иймд авто замд илүү их анхаарал, хүч хөрөнгө зарах шаардпагатай байгаа.

Монгол орны авто замын сүлжээг хөгжүүлэх “Мянганы зам” хөтөлбөр 2000 онд гарсанаар авто замд тавих төр засгийн анхаарал нэмэгдэж, түүнээс улбаалсан хэд хэдэн төсөл хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд ч замын нөхцөл сайжирч байна. Цаашдаа ч улам сайжирч 2016 онд бүх аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох гэж байна.

Авто зам шинээр барих нэг хэрэг харин сайн замтай байна гэдэг хамгийн чухал асуудал л даа.

Сайн замтай байхын тулд барьсан замаа байнга засаж, арчлан ашиглалтад орсон өдрийнх шиг нь байлгах асуудал барихаас ч илүү чухал. Харамсалтай нь ийм ойлголт, үйл ажиллагаа их дутагдаж байна. Ийм бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой төр засагийн болон салбарын байгууллагууд анхаархгүй орхигдуулж байна.

Хөгжиж байгаа орны улс төрчид авто замд өрөөсгөл бодпого явуулдаг дутагдал зөвхөн манайд ч биш бусад оронд ч байдаг л даа. Тухайлбал: Улс төрчид шинэ зам барьж тууз хайчилан сонгогчиддоо таалагдаж санал авхад л анхаардаг.

Саналаа авсны дараа зам ямар байх нь тэдэнд төдийлөн сонин биш харин дахин тууз хайчилах л сонирхолтой байдаг. Ийм л сонирхолын үүднээс үнэлгээ, хөрөнгийн багтаамж багатай чимхлүүр ажиллагаа ихтэй зам засварын ажилд төдийлөн анхаарахгүй явж иржээ.

Өнгөрсөн жилүүдэд авто замын засвар арчлалтад шаардлагатай хөрөнгийн дөнгөж 40-60 хувийг нь л шийдвэрлэж байсан байна. Энэ нь авто замд шаардлагатай засвар арчлалтын ажлын дөнгөж 50 хувийг л дөнгөн данган хийж ирсэн гэсэн үг. Ийм байхад яаж сайн замтай байх билээ.

Зам ашиглалтад орсны маргаашаас эхлэн арчилж, шаардлагатай урсгал засварыг хийжбайхёстой. Ийм шаардлагыг ч авто замын салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулж байдаг олон улсын байгууллага, хандивлагч улс орнууд байнга тавьдаг. Даанч бид биелүүлдэггүй. Үүний гор ч гарч шинээр зам их барьдаг боловч эвдрэл гэмтэл их гарч, нүх цоорхой, онхол донхол, ихтэй замаар явж жолооч зорчигчдыг бухимдуулсаар байна.

Улсын чанартай буюу аймаг нийслэлийг холбосон хатуу хучилттай авто замын 22.5 хувь нь дунд засвар хийх, 20.0 хувь нь их засвар хийх хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Бид ийм замаар жолооч тээвэрчиддээ үйлчилж байгаа нь аваари, осол гарч авто машин эвдрэх жолооч зорчигчид бухимдах нэг нөхцөлийг бий болгож байна.

Авто зам, гүүр нь арчилж хамгаалдаг байнгын эзэнтэй байж замынхаа нөхцөл байдпын талаар жолооч зорчигчдод тогтмол мэдээлэл өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байх ёстой. Мөн гарсан эвдрэл гэмтэл, үер ус, цас, халтиргаа гулгаа зэргээс хамааран гарсан саад бэрхшээлийг шуурхай арилгаж, шаардпагатай арчлалт урсгал засварыг тухай бүр нь хийж тээврийн хөдөлгөөний саадгүй байдлыг хангаж байх ёстой,

Авто замын засвар арчлалтад зарцуулсан 1 доллар зам хэрэглэгчид 3 долларын хэмнэлт авч ирдэг гэсэн олон улсад хийгдэж баталгаажсан тооцоо байдаг юм.

Нөгөө талаар авто зам, гүүр бол татвар төлөгчдийн мөнгөөр барьсан асар их өртөг бүхий төрийн өмч. Одоо байгаа улсын чанартай авто замын сүлжээний нийт өртөг нь 1,5 их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Ийм их өртөгтэй төрийн өмч маань арчлалт, засвар, сэлбэлт хийхгүйгээс устаж үгүй болоход ойрхон боллоо. ЁСТОЙ нөгөө салан баавгайн үлгэр л болчих гээд байна.

Шаардлагатай хөрөнгө мөнгө байдаггүйгээс замын арчлалт, засварын ажил дутуу хагас хййгдэж ирснийг дээр дурьдсан. Гэтэл одоо бүр дутуу хагас хийх ч хөрөнгөгүй таг зогсохоор болоод байгааг УИХ, шийдлийн засгийн газар, шинэ сайд маань анхаарч арга хэмжээ авахгүй бол хэцүүдэхэд хүрлээ.

Улсын төсвийн 2015 оны төлөвлөгөөнд улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалтын ажилд нэг ч төгрөг төлөвлөсөнгүй хасагджээ. Үүний уршигаар улсын чанартай авто замын арчлалт хамгаалалт, урсгал засварын ажлыг хариуцсан 26 комланий үйл ажиллагаа 2015 оны 01-р сарын 01-нээс зогсож улмаар 900 шахам замчид ажилгүй болхоор боллоо.

Мөн 2015 оны 01 -р сарын 01 -ны өдрөөс улсын чанартай 12000км зам ямар ч эзэнгүй болж, цас орж зам даваа хаагдах, халтиргаа гулгаа гарах, үер ус болон бусад болзошгүй шалтгаанаар эвдрэл гэмтэл үүсэхэд хэн хариуцаж арга хэмжээ авах нь тодорхойгүй боллоо.

Саяхан УИХ-ын хуралдаан дээр зам тээврийн сайдыг томилоход их хурлын зарим гишүүд авто замын засвар, арчлалтын ажил муу хийгдэж байгаад санаа зовинон анхаарч ажиллахыг үүрэгдэж байна лээ.

Энэ асуудалд анх удаа анхаарал тавьж байгаа нь талархууштай сайн хэрэг боловч хэдхэн хоногийн өмнө батлагдсан 2015 оны улсын төсвийн төлөвлөгөөнд зам засварын хөрөнгийг нэг ч төгрөг үлдээлгүй хасаж хаячихаад ингэж ярьж байгаа нь их л хачирхалтай.

Бидний нэр хоч өгөн сайн, муугаар нь дуудсан мөртөө дээгүүр нь давхиад байдаг зам маань эзэнгүй боллоо. Эвдрэл, саатал гарахаар нь засдаг хүнгүй боллоо. Одоо яах вэ гэдгийг шийдвэр гаргачидад хүргэж яаралтай арга хэмжээ авхуулах зорилгоор энэ бүхнийг бичиж байна.

Энэ талаар хоёр асуудалд анхаарч шийдвэрлэмээр байна.

1.Улсын    чанартай авто замын засвар арчлалтад 2015 онд зарцуулах хөрөнгийг энэ онд нь баггаан хүрэлцэхүйц хэмжээгээр нь шийдэж өгөх

2.Авто замын засвар арчлалтын ажлыг шинэ зам барихтай адил хэмжээнд түүнээс ч илүү ач холбогдол өгч, хөрөнгийн эх үүсвэр, бүтэц тогтолцоо, стандарт норм дүрэм, боловсон хүчин, техникийн хангамж зэрэг асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч тогтвортой үйл ажиллагаа явуулах.

Эдгээр асуудлуудыг ойрын үед шийдвэрлэхгүй бол барьсан зам маань эвдэрч алга болоод дуусах эмэгнэлтэй байдал бий болчихоод байгааг хаа хаанаа ойлгож арга хэмжээ авна гэдэгт найдая.

Авто замд маань “Салан баавгайн үлгэр” бүү болоосой!

Авто замын Зөвлөх Эдийн засагч Б.Энхтөр