sonin.mn

БРЮССЕЛЬ. /Sputnik/. ЕХ-ны тэргүүн нар ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авах шийдвэр гаргаагүй бөгөөд сүүлд авсан хориг арга хэмжээнүүдийг зөөллөх асуудал Украины байдлаас шалтгаална гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгджээ.

Украины эрх чөлөөг дэмжих АНУ-ын бодлогод Обама гарын үсэг зурсан нь ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авна гэсэн үг биш гэж Цагаан ордноос мэдэгдсэн.

“Нэмж хориг арга хэмжээ авах шаардлагагүй. Дэвшил гарах эсэхээс шалтгаалж хориг арга хэмжээг зөөллөнө” гэж Олланд Брюссель хотод болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ.

ЕХ-ны тэргүүн нар ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ багасгах талаар хэлэлцэж болно гэж Европын дипломатч өчигдөр “РИА Новости” агентлагт мэдэгдсэн байна.

Украины хямралд ОХУ-ыг оролцсон хэмээн ЕХ Оросын банк, эрчим хүч, батлан хамгаалах салбарт чиглэсэн хэд хэдэн хориг арга хэмжээ авсан. Украины хямралд оролцоогүй гэдгээ ОХУ удаа дараа мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: