sonin.mn

БЭЭЖИН. /ВВС/. ХДХВ-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан, найман настай хүүг “тусгаарлах”-ыг Хятад улсын Сычуань мужийн тосгоны оршин суугчид удирдлагуудаасаа хүсчээ.

Кунь Кунь хүү өөрийг нь асрахын төлөө тэмцэж буй өвөө эмээтэйгээ амьдардаг аж. Энэ хүү хаа сайгүй сэлгүүцэн гүйж, бүр гал тавьж эхэлсэн гэж тосгоныхон хэлсэн байна.

Харин албаны хүмүүс тосгоны оршин суугчдын ХДХВ-ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бололтой.

ХДХВ/ДОХ- той хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл Хятадад түгээмэл байдаг байна.

Энэ хүү эхийнхээ хэвлийд байхдаа ХДХВ-ийн халдвар авсан аж. Гэхдээ түүнийг таван настай байхад нь уг вирусийн халдвар тээж байгааг тогтоожээ.

Хүүгийн ээж болон хойд эцэг нь өөр мужуудад ажилладаг гэнэ. Харин Кунь Кунь хүү цусан төрлийн холбоогүй, хойд эцгийг нь хүүхэд байхад өргөж авсан хоёр хөгшинтэй хамт амьдардаг ажээ.

Кунь Кунь сургуульд явдаггүй бөгөөд ойд тоглож цагийг өнгөрүүлдэг байна.

Тосгоны оршин суугчдын хэлснээр, энэ хүү гэртээ болон овоолсон өвс, тосгоны нефтийн ордод гал тавьжээ.

“Хэн ч надтай тоглодоггүй учраас би өөрөө өөртэйгөө л тоглодог” гэж хүү ярьсан аж.

Г.Доржханд

Эх сурвалж: