sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Кубын удирдагч Рауль Кастро АНУ-д айлчлахыг Цагаан ордон үгүйгэсэнгүй. Энэ тухай тус ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест мэдэгджээ.

Куба улсад чиглэсэн бодлогоо Вашингтон өөрчилж буйг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лхагва гарагт буюу энэ сарын 17-нд мэдэгдсэн билээ. Энэ нь хоёр орны харилцааг түүний дотор дипломат харилцааг хэвийн болгох тухай юм. Үүнээс гадна, Обама, Кастро хоёр утсаар хэдийн ярилцсан байна.

Обама мөн Кубад айлчлахаа үгүйсгээгүй юм. “Одоогоор ийм төлөвлөгөө надад байхгүй байгаа боловч үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг ажиглацгаая” гэж тэрбээр лхагва гарагт Америкийн телевизийн “АВС” компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри арлын энэ улсад улсынх нь Элчин сайдын яам нээгдсэний дараа айлчилж магадгүй юм. Тэд ийм шийдвэр гаргахыг тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны удирдагч Жен Псаки үгүйсгэхгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: