sonin.mn

Өвгөн Ө.Сүхээ энэ зургийг барьж ирээд ийм нэгэн түүх өгүүллээ.

-Ах нь ид залуухандаа1941 онд Архин заводад ажилладаг байлаа. Тэр үед шилтэй архи хийдэг хайрцаг засч янзалдаг ажилчин байсан юм. Гэтэл 1942 онд Зөвлөлтийн арми Сталинградыг чөлөөлсөн тухай В.Сталин манайд суугаа Элчин сайдаараа дамжуулан маршал Х.Чойбалсанд цахилгаан мэдээ ирүүлжээ.

Уг мэдээндээ цэргүүд даарч байгаа тухай дурьдсан байна. Энэ тухай манай Засгийн газар хэлэлцээд үстэй дээл, эсгий гутал, архи яаралтай явуулахаар шийдвэрлэжээ. Урьд нь бэлэг илгээж байсан ч Ялалтын баярт зориулсан нэмэлт бэлгийн дотор Архин заводаас архи явуулах болоход шил олдохгүй хүнд байдалд орсныг дурсав.

Тэр цахилгааны хариуд Х.Чойбалсан Сталинд архины шил л их хэрэгтэй байна гэснээр зурагт үзүүлсэнчлэн баахан шил ирсэн аж. Маршал Чойбалсан “Би чамд архи явуулъя” гэсэн амандаа хүрч, тэр олон шилэнд архи савлаад маш бөх бат модон хайрцагт хийж илгээж байсан гэнэ. Өнгөрсөн түүхийг өгүүлэх энэ зураг хойд хөрштэйгөө хэр ойр дотно харилцаатай байсны бас нэг баримт юм.

Н.Бөхдамбий

Эх сурвалж: