sonin.mn

Хувийн болон хамтын хөрөнгө орууалалтын сангийн үйл ажиллаагны журам батлагдлаа

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.10, 63.1.12, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9.2, 19.12, 22.5, 31.3, 37.13, 55.1.2, 55.1.4, 43.4 дэх хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны  2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 436, 437 дугаар тогтоолоор Хувийн болон Хамтын хөрөнгө оруулалтын сангийн  үйл ажиллагааны журам батлагдлаа.

Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл” ХК-ийн Нийт Хувьцааны 10,23%-Ийг Худалдан Авах Тухай Саналыг Зөвшөөрлөө

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 434 дугаар тогтоолоор “Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нийт гаргасан 50,000 ширхэг хувьцааны 89,77 хувь буюу 44,886 ширхэг хувьцааг эзэмшигч болох “Монгол 999 үндэсний нэгдэл” хаалттай ХК /Т.Наранбулаг/-аас тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 10,23 хувь буюу 5,114 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 3,522 /гурван мянга таван зуун хорин хоёр/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, хүчинтэй байх  хугацааг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтоосон байна.

Дэлгэрхангай секюритиз” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг  сэргээлээ

Компанийн тухай хуулийн 83.1, “МХБирж” ТӨХК-ийн  Дүрмийн 8.1, 8.10.11 дэх заалт, Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаал, “Дэлгэрхангай секюритиз” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг сэргээх тухай хүсэлтийг тус тус үндэслэн   “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 218 тоот тушаалаар  энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн арилжаанд оролцох эрхийг  сэргээлээ

”Борнуур” ХК үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаар тогтоол, “МХБирж” ТӨХК-ийн  Дүрмийн 8.1, 8.10.11 дэх заалт, “Бүртгэлийн журмын 20.2.1, 20.3 дахь заалт, “Борнуур” ХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тайлан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 217 тоот тушаалыг үндэслэн “Борнуур” ХК-ийн гаргасан энгийн хувьцаанаас 363 965 ширхэг хувьцааг хасч, хувьцааны тоог 197, 969 ширхэг болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо.  

 “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 357 тоот тогтоол, Монголын хөрөнгийн Биржийн “Бүртгэлийн журам”-ын 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.3 дахь заалт, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 2014 оны 12-р сарын 02-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайлан, Захирлын зөвлөлийн 2014 оны 12 дүгээрсарын 18-ны өдрийн санал дүгнэлтийг үндэслэн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 101,974,326 ширхэг энгийн хувьцааг хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэнтэй нь холбогдуулан нэг бүрнь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 194,474,567 ширхэг энгийн хувьцаа байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.   
 
“Дарханы дулааны сүлжээ” хувьцаат  компаниийн  үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 200 тоот тогтоол, Монголын хөрөнгийн Биржийн “Бүртгэлийн журам”-ын 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.3 дахь заалт, “’Дарханы дулааны сүлжээ” ХК-ийн 2014 оны 10-р сарын 13-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайлан, Захирлын зөвлөлийн 2014 оны 12 дүгээр сарын 18-ны өдрийн санал дүгнэлтийг үндэслэн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт  15,477,101 ширхэгэнгийн хувьцааг хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэнтэй нь холбогдуулан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 95,922,045 ширхэг энгийн хувьцаа байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.  

"Монголын хөрөнгийн бирж"