sonin.mn

ВАШИНГТОН. /Yonhap/. Кубатай дипломат харилцаагаа хэвийн болгохоор зөвшилцсөнтэй адил Умард Солонгостой харилцаагаа сэргээх бодол АНУ-д байхгүй гэж Цагаан ордон мэдэгдлээ. Учир нь Умард Солонгос нь цөмийн болоод пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэв.

Кубатай дипломат харилцаагаа бүрэн сэргээхээр болсноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак энэ долоо хоногийн лхагва гарагт зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Пхеньянтай ч Вашингтон харилцаагаа хэвийн болгож болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэх болсон. Харин Цагаан ордон энэ таамаглалд няцаасан хариу өглөө.

Г.Доржханд

Эх сурвалж: