sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд танилцуулсан Палестины тогтоолын төслийг АНУ дэмжихгүй гэж тус улсын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдээлжээ.

“Энэ нь бид дэмжих боломжгүй төсөл юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Уг баримт бичгийг палестинчуудын нэрийн өмнөөс Иордан улс лхагва гарагт НҮБ-ын АЗ-д өргөн барьсан билээ. Иордан улс нь АЗ-ийн байнгын бус 12 сарын дотор гишүүн юм.

“Бие даан тусгаар тогтнох чадвартай” Палестин улс байгуулах тухай тогтоолын төсөлд Палестин, Израилийн мөргөлдөөнийг иж бүрэн зохицуулах, эзлэгдсэн нутаг дэвсгэрээс Израилийн цэргүүдийг 2017 онд багтаан гаргах тухай заажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: