sonin.mn

ТЕГЕРАН. /ITAR-TASS/. “Бурханы элч Мухаммед” нэртэй цэргийн томоохон сургуулийг Иран улс ирэх долоо хоногт явуулна.

Уг цэргийн сургуульд Ираны хуурай замын, Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчний цэргүүд болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин оролцоно гэж тус улсын Зэвсэгт хүчний командлагчийн орлогч, бригадын генерал Абдольрахим Мусави мэдэгдсэнийг “Тасним” агентлаг мэдээлжээ.

Түүний хэлснээр, цэргийн сургуулийн үндсэн хэсгийг Энэтхэгийн тэнгис, Персийн булангийн хойд хэсэгт оршдог тэнгисийн бүс нутгийг болон Ормузын хоолойн бүсийг хамарсан хоёр сая гаруй хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрт энэ сарын 23-31-нд хийнэ.

Цэргийн сургуулийн үеэр тэнгис дэх байлдааны газар, мөн “гадарга-гадарга”, “газар-гадарга”, “агаар-гадарга” ангиллын пуужингийн цогцолборт ашиглах шинэ нисгэгчгүй аппаратыг танилцуулна.

Д.Жаргал

Эх сурвалж: