sonin.mn

Энэ удаагийн дугаарт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протокол соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтэллээ.

Мөн дугаарт, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна. Энэ тухай зарлигийг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлд, Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг, түүнчлэн Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.