sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/.  Улс орныхоо эрх ашгийг хамгаалах үүднээс далай тэнгисийн гадаргууг ажиглах системийг 2020 он гэхэд бүтээхээр төлөвлөж буйгаа Хятадын далай тэнгис судлалын улсын удирдах газар мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжилжээ.

Уг систем нь эрэг хавийн усыг, мөн задгай тэнгис, туйлын тэнгисийн бүс нутгийг ажиглаж, хянахад тус дөхөм болно.

Дээр дурдсан бүс нутагт Хятадын эрх ашгийг хамгаалах, Хятадын далай тэнгис орчмын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, мөн байгалийн янз бүрийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд эрх баригчдад туслах зорилгоор энэ системийг байгуулж байгаа аж.

Далай, тэнгис судлалын улсын удирдах газрын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Хятадын эрх баригчид радарын станцын сүлжээ байгуулах, Цунамийн аюулыг анхааруулах цаг уурын төв, мөн усан доорх болон хиймэл дагуулын ажиглалтын системийг сайжруулахаар төлөвлөж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: