sonin.mn

БАГДАД. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж буй Иракийн хойд нутгийн курдууд хамгийн том ялалтаа мэдэгджээ.

Наймдугаар сараас хойш хэдэн мянган езид болон орон гэргүй болсон иракчууд боогдоод байсан Синжар уулын “Лалын улс” бүлэглэлийн бүслэлтийг курдууд сэтэлжээ.

“Лалын улс” бүлэглэл Ирак болон Сирийн их хэмжээний газар нутгийг эзлэн авч, “Лалын халифт улс” байгуулснаа зарласан.

Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн өндөр цолтой, армийн хэд хэдэн толгойлогчийг агаарын цохилтоор устгасан гэж Пентагоны дээд албан тушаалтан мэдэгдсэн.

Синжар уулын “Лалын улс” бүлэглэлийн бүслэлтэд АНУ тэргүүтэй эвсэл 45 удаа буюу хамгийн эрчимтэй агаарын цохилтоо өгсний зэрэгцээ курдууд довтолж бүслэлтийг бут цохисон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: