sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ-ын Батлан хамгаалах яам хэдэн зуун “T-72B3” танк худалдаж авсан гэж Оросын Цэрэг-Аж үйлдвэрийн комиссын дэд дарга Олег Бочкарев мэдэгджээ.

Энэ бол Батлан хамгаалах яам "Уралвагонзавод"-той /Оросын танкийн үйлдвэр/ хийсэн гэрээ юм. Үүнд хэдэн зуун байлдааны машин орно. Эдгээр танкны хурд болон байлдааны техникийн тодорхойлолт олон улсын тэмцээний үеэр дэлхийд батлагдсан, чанартай гэж тэрбээр мэдэгдэв.

1974 оноос ашиглалтад орсон үедээ байлдааны гол танкийн нэг болох “T-72” танкны орчин үеийн загвар нь “T-72B3” юм. Уг орчин үеийн танканд харилцаа холбооны шинэ систем, галын хяналтын систем, илүү хүчирхэг мотор суулгажээ.

Танкийн биатлоны тэмцээний гол танк бол “T-72B3” юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: