sonin.mn

Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж буй “Дулаан өвөл”  төслийн хүрээнд бүтэн болон хагас өнчин, амжиргааны түвшин доогуур бага ангийн хүүхдүүдэд өвлийн хүрэм өгч байгаа. Төслийн хүрээнд өвлийн хүрэмийг гардуулах ёслол өнөөдөр “Найрамдал” сургууль дээр боллоо.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Ван Шаолунг, дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын төлөөлөл мөн ерөнхий боловсролын сургуулиудын багш сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Хан-Уул дүүргийн улсын 16 сургуулийн 1,2-р ангийн 497 сурагч хамрагдаж байгаа юм. Төслийн хүрээнд нийт 1,3 сая юанийн тусламж цугларсан бөгөөд нийт 3014 ширхэг өвлийн хүрэм нийслэлийн есөн дүүргийн 97 гаруй сургуулийн 1,2-р ангийн сурагчдад олгожээ.

ХУД ЗДТГ