sonin.mn

МАДРИД. /BBC/. Гурван жилийн өмнө бүрэн гал зогсоосноо мэдэгдсэн ЭТА бүлэглэлийн зэвсгийг хураахаар төлөвлөж буйгаа Испанийн хойд нутгийн Баскуудын Орны /Эускади, Басконийн өөртөө засах нийгэмлэг/ Засгийн газар мэдээлжээ.

Тухайлбал, ЭТА бүлэглэлийн зэвсгийн байдал болон байрлалын талаарх баримтыг эрх баригчдад шилжүүлэн өгөх ажлыг гүйцэтгэх тусгай комисс байгуулахаар төлөвлөж байна.

Испанийн Засгийн газар ЭТА бүлэглэлтэй хэлэлцээ хийхээс татгалзаж, салан тусгаарлах үзэлт баскуудын зэвсгийг урьдчилсан болзолгүйгээр хураах ёстой гэж үзэж байгаа юм.

Испанийн хойд  болон Францын баруун өмнөд нутагт оршдог бүс нутгийг салан тусгаарлахын төлөө тэмцдэг баскийн хэт зүүний радикал, үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох ЭТА бүлэглэлийг 1959 оны долдугаар сарын 31-нд байгуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: