sonin.mn

СӨҮЛ. /ВВС/. Азийн дөрөв дэх том зах зээл Өмнөд Солонгос хэрэглээний болоод бизнесийн орчин сул болж байгаатай холбоотойгоор энэ он болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамгаа буурууллаа.

Өмнөд Солонгосын Стратеги, санхүүгийн яамны мэдэгдсэнээр, тус улсын эдийн засаг энэ онд 3,4 хувиар өсөх аж. Уг нь энэ оны долдугаар сард 3,7 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсан юм.

Мөн 2015 оны эдийн засгийн өсөлтийн таамгаа урьд нь тооцоолж байсан дөрвөн хувиас бууруулан 3,8 хувь болгожээ.

Хувийн хөрөнгө оруулалт болон хэрэглээний зардал тооцоолж байснаас тааруухан байна гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын эдийн засаг өнгөрсөн онд гурван хувиар өссөн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: