sonin.mn

Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав 4 сая ам.доллартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ өнөөдөр гаргасан байна.

Тэрээр өргөдөлдөө “Хууль зүйн сайд асан твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдээлсэн. Тэрхүү гүйлгээ нь надтай ямар ч холбоогүй тул нэр төрөө сэргээлгэхийг хүсч байна.  Тиймээс 4 сая ам.долларын асуудлыг шалгаж, эцэслэж өгөхийг хүсч байна” хэмээжээ.  

Эх сурвалж: