sonin.mn

НҮБ. /NHK/. Сирийн зургаан сая гаруй дүрвэгчдийг хоол хүнсээр хангахад зарцуулах 1,5 тэрбум долларын санхүүжилтыг Дэлхийн хүнсний хөтөлбөр олон улсын хамтын нийгэмлэгээс хүслээ.

Санхүүжилтыг хүлээн авснаар, Сирийн улс дотроо дүрвэгч болсон дөрвөн сая иргэнд, мөн Турк болон бусад дөрвөн хөрш оронд орогнож буй 2 хоёр сая гаруй иргэнийг хоол хүнсээр хангана гэж НҮБ-ын тус агентлаг мэдэгджээ.

Оронгүй гэргүй болсон хүмүүс олон байгаа газар нутгийн сургуулийн хоол хүнсийг нэмэгдүүлнэ гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдэв. Ялангуяа, хүрэхэд хэцүү газруудад байгаа хүүхдүүдийг нэмэлт хоол хүнсээр хангаснаар, тэжээлийн дутагдалтай тэмцэх хүчин чармайлтыг өргөжүүлэх болно гэжээ.

Энэ сарын эхээр, Дэлхийн хүнсний хөтөлбөр санхүүжилт хомс байсны улмаас Сирийн дүрвэгсдэд үзүүлэх хоол хүнсний тусламжаа цуцалсан.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар, ирэх жил гэхэд Сирийн дотооддоо болон хилийн чанад руу дүрвэгчдийн тоо 18 саяд хүрнэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn