sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзаж, цаашид харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр амлалаа.

Уулзалтын үеэр, хоёр тал эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг хайх арга замын талаар хэлэлцэж, худалдаа, эрчим хүч, сансрын болон мэдээллийн технологийн зэрэг салбарт хамтын ажиллагаагаа дэмжихээр тохиролцжээ.

Бид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Порошенко уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Казакстан Украин руу нүүрс экспортолно гэж мэдэгдсэн байна.

Назарбаев Киевт өчигдөр нэг өдрийн айлчлал хийжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn