sonin.mn

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын хүний эрхийн асуудлыг өчигдөр хэлэлцжээ.

2014 оны 12 дугаар сарын 5-нд Аюулгүйн зөвлөл ирсэн захидалтай холбоотойгоор хуралдсан байна.

Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болох Австрали, Чили, Франц, Иордан, Литва, Люксембург, Солонгос, Руанда, Нэгдсэн Вант Улс, АНУ-ын гарын үсэг зурсан захидалд, бид Умард Солонгосын хүний эрхийн асуудлын талаар их санаа зовж байна гэжээ.

Тиймээс Умард Солонгосы цөмийн асуудлыг хөндөлгүйгээр тус улсын хүний эрхийн байдлыг Аюулгүйн зөвлөлийн хэлэлцэх асуудалд оруулах хүсэлтэй байна гэж захидалд дурдсан байна.

Улс хооронд хамтран ажиллах, яриа хэлцээ хийх замаар хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Кин Ган байр сууриа илэрхийлэв.

"Аюулгүйн зөвлөлд хүний эрхийн талаар хэлэлцэх нь зөв зохистой газар биш. Олон улсын эрүүгийн шүүхэд үүнийг авч хэлэлцсэн ч асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй" гэж тэрбээр мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn