sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Б.Гарамгайбаатар сонгогджээ. Тэрээр нам дотроо МҮДН /Монголын Үндэсний Дэвшлийн Нам/ фракцид багтдаг бөгөөд өнгөрсөн намар "Газрын тухай" хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж ихээхэн хэл аманд өртөж байв. Тодруулбал уг хуулийн төслийг өргөн барих үеэр түүнийг ална гэсэн мессеж хүртэл утсанд нь ирж байсан билээ.

Батхүүгийн Гарамгайбаатарын намтар



Төгссөн сургууль, мэргэжил:


1965 - 1973 онд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургууль
1973 - 1977 онд Улаанбаатар Төмөрзамын техникум Засвар үйлчилгээний техникч, механикч мэргэжлээр
1985 - 1990 онд Политехникийн дээд сургууль Механик инженер мэргэжлээр тус тус төгссөн.


Эрдмийн зэрэг, цол:


Удирдахуйн ухааны магистр


Ажилласан байдал:


1977 - 1979 онд ШУА-ийн химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний туслах ажилтан
1981 - 1985 онд Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн дээд сургуулийн Авто тээврийн тэнхимд сургалтын мастер
1990 - 1992 онд Армийн засварын төв үйлдвэрт инженер зохион бүтээгч
1993 - 1995 онд Монгол шуудан банкинд менежер
1995 - 1996 онд "Инч" ХХК-ий захирал
1996 - 1999 онд "Эм Пи" ХХК-ий гүйцэтгэх захирал
1999 - 2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто замын газрын дэд дарга
2001 - 2008 онд "Монроуд" ХХК-ий ерөнхий захирал
2010 - 2012 онд Авто Замын Үндэсний Асиоциацийн тэргүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга


Шагнал:


2006 онд Монгол Улсын тэргүүний замчин
2010 онд Алтангадас одон
2011 онд Тусгаар тогтнолын одон


Гадаад хэл:
англи, орос