sonin.mn

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын эрх бүхий хүмүүс Коммунист намын нөлөө бүхий албан тушаалтан, өмнөх дарга Ху Жинтаогийн ойрын туслахыг “сахилгын ноцтой зөрчил гаргасан байж болзошгүй” гэж үзэн шалгаж байна.

Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд даргаар одоо ажиллаж буй Лин Зихуаг Коммунист нам шалгаж байгаа аж.

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн улс төрийн дэмжлэгийн гол бааз Коммунист залуучуудын эвлэлд тэрбээр олон жил ажилласан байна.

Хонконгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, хүүгийнхээ ослын хэргийг дарж өгөхийг тэрбээр Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн байсан Жоу Юнканаас хүссэн байна. Хүү нь 2012 онд зам тээврийн осол хийж, хүний аминд хүрсэн аж.

Хээл хахууль авсан, нам болон төрийн нууц задруулсан байж болзошгүй гэж үзэн энэ сарын эхээр түүнийг намаас нь хөөсөн юм.

Хятад улсын дарга Си Зиньпин авлигыг дарна гэсэн амлалтаа биелүүлэхийн зэрэгцээ өөрийн эрх мэдлийн баазаа бэхжүүлэхийг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж:
montsame.mn