sonin.mn

Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бодлогын болон захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Бодлогын зорилтууд, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт үр дүнг тооцох аргачлал, албан бичгийн стандарт хэрэгжилтийг хэвшүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Семинараар Монгол Улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ, ЗГ-ын тогтоол шийдвэр, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн үр дүнг тайлагнах талаар арга зүйн зөвлөгөө өгч, 2014 оны үйл ажиллагаанд гарсан ололт, дутагдлыг хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.