sonin.mn

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өнөөдөр / 2014.12.26 / Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ж.Нурланыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Баян-Өлгий нутгийн уугуул Ж.Нурлан нь дэлхийн аварга болж Монгол Улсаа дэлхийн давцанд алдаршуулаад ирсэн явдалд талархаж байна гээд Монголын төр түүний амжилт бүтээлийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд мөн талархаж байна гэлээ. Ж.Нурлан нь 1991 оноос одоог хүртэл Бодибилдингийн спортоор хичээллэж байгаа аж.