sonin.mn

2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутан суралцагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, цаг чиглэл, харгалзалгүй саадгүй зорчуулах шийдвэр гарсныг нийслэлийн удирдлагууд өнөөдөр танилцууллаа.

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнийн тариф өөрчлөгдөж 500 төгрөг болсноос үүдэн 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиход хүндрэл учраад байсан билээ.

Энэхүү асуудлаар Монголын Оюутны холбоо 11 дүгээр сарын 17-ны өдөр оюутан суралцагчидтай хамтарсан албан шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлага ийнхүү биелэлээ оллоо гэж Монголын оюутны холбооноос мэдээллээ.

Ж.Болор

Эх сурвалж:
montsame.mn