sonin.mn

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ой, Хүнс хөдөө аж ахуйн яамны 90 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүнс хөдөө аж ахуйн яамныхан өнөөдөр шагнал хүртлээ.

Шагналыг Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ТНБД-ын үүргийг орлогч Н.Ганибал, Дэд сайд Б.Батзориг нар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү нар шагнагдсан бол ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ариунбаяр, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Батхуяг, ТЭДС-ийн мэргэжилтэн Ч.Цэвэгжав, Мал, эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Д.Батцэнгэл нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.

Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар СБТГ-ын мэргэжилтэн С.Дивангар, ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг, МААБХЗГ-ын мэргэжилтэн Н.Бямбадорж, үйлчилгээний ажилтан Б.Цэцэгээ нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ цоолсон юм. Шагналын хур буусан энэ өдөр салбарын тэргүүний ажилтнаар 10 хүн тодорч, яамны жуух бичгээр долоо хүн шагнагдлаа.

Эх сурвалж: