ПХЕНЬЯН. /Yonhap/. Удирдагч Ким Жөн Уных нь амь насанд халдаж байгаа тухай зөгнөлт, инээдмийн киног гаргасантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Умард Солонгос буруушаалаа.
Америкийн “Sony Pictures Entertainment “ компани "The Interview" киногоо улс даяараа онлайнаар болон кино театруудад гаргаж эхэлсний дараа Умард Солонгосын Үндэсний батлан хамгаалах комиссын албан ёсны төлөөлөгч өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл хийсэн байна.
Уг мэдэгдэлд, инээдмийн энэ киног “жудаггүй бөгөөд харгис кино” гэж нэрлэн, ийм кино хийснийг улсынх нь дээд удирдлагын нэр хүндэд халдсан хэрэг гэжээ.
Мөн “Sony Pictures Entertainment”-ын компьютерт хууль бусаар халдан, кибер халдлага үйлдсэн хэрэгтэй Умард Солонгос холбоотой гэж байгаад албан ёсны төлөөлөгч дахин үгүйсгэсэн хариу өгсөн байна.
"The Interview" киног гаргуулахын тулд “Sony Pictures”-т Обама шахалт үзүүлсэн гэж тэрбээр буруушаан “Обама үргэлж бодлогогүй зүйл ярьж, ширэнгэн ойн сармагчнаас ялгаагүй үйлдэл хийдэг” гэжээ.
Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд Умард Солонгост интернэт тасалдаж байгаад АНУ-ыг тэрбээр буруушаасан байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
Обама сармагчин бол манай Элбэгдорж француудын идэх дуртай мэлхий л байх даа. Ардчилал гэдэг сармагчин, мэлхийг гаргаж ирэх тоглоомын тогтолцоо шүү дээ.
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096