sonin.mn

ВАШИНГТОН. /VOA/. Зул сарын баярын өдөр нээлтээ хийсэн, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны амь насанд халдаж байгаа тухай зөгнөлт, инээдмийн киногоороо “Sony Pictures “ компани эхний өдөртөө нэг сая гаруй долларын орлого олжээ.

“Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авлаа. Анх гаргахаар төлөвлөж байсан театруудынхаа ердөө арван хувьд нь л энэ киног гаргаж байна” гэж тус компани мэдэгдсэн юм.

АНУ даяар 300 орчим кино театр "The Interview" киног гаргаж байна.

Кибер халдлага болон сүрдүүлгийн улмаас тус компани энэ киног театруудад гаргахаа анх цуцалсан билээ. Гэхдээ ийм сүрдүүлгийн улмаас киногоо гаргахаа больж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд халдагчдыг өөгшүүлж буй хэрэг гэсэн шүүмжлэл нэмэгдэх болсноор тус компани шийдвэрээ өөрчилсөн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"