sonin.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, улмаар ДНБ-нд эзлэх өрийн нийт хэмжээг 60 хувьд хүргэхээр хуулийн төсөл өргөн барьсан юм. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьд хүргэх боломжгүй, харин одоо байгаа 58.3 хувьд нь барихаар хуульд тусгах хэрэгтэй гэсэн байр сууринд санал нэгдсэн.

Тиймээс өнөөдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр уг саналаа хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи МАН-ын бүлгийн дээрх саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг одоо хуралдах чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн авч хэлэлцэнэ.

 
Б.Туул
Эх сурвалж: