sonin.mn

Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс манай улсад радио телевизийн тоон системд шилжсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос аналоги  системтэй иргэдийг 2016 он хүртэл телевизор үзэх боломжтой гэсэн. Харин 2016 он хүртэлх хугацаанд тоон системд шилжих хувиргагч төхөөрөмжөө яаралтай ав гэж мэдээлээд байгаа. Учир нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нд улс даяараа тоон системд бүрэн шилжиж, аналоги систем унтрах юм. Тоон системд шилжихийн тулд аналоги хэрэглэгчид хувиргагч төхөөрөмж авах ёстой. Гэтэл энэ хувиргагч төхөөрөмж зах зээлд хангалттай нийлүүлэгдэхгүй байгаагаас зарим иргэд яах учраа олохоо байжээ.

Иймд хувиргагч төхөөрөмж борлуулж буй цэгүүдийг төлөөлүүлэн дараах хоёр газраас сурвалжлага бэлтгэлээ. 100 айлын Лхам худалдааны төвийн байранд байдаг “Эн би си” агаарын олон сувагт тоон телевизээр зочиллоо. Тэд DVT технологийн тоон системийг монголд анх нэвтрүүлсэн хуруу дарам компаниудын нэг ажээ. 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус газар нь 2012 оны сүүлчээр тоон системийн DVT технологийг нэвтрүүлж, өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ.

Энэ талаар тус компанийн үйлчилгээний албаны дарга Ц.Аззаяа ярихдаа “Манай компани 2014 оны долоодугаар сарын 31-ний өдрийг хүлээлгүй, 2012 оны сүүлчээс эхлэн тоон системийн хүлээн авагч буюу хувиргагчийг өөрсдөө гадаадаас оруулж ирэн, хэрэглэгчдэдээ худалдаалж эхэлсэн. Тиймээс уг төхөөрөмжийг борлуулж буй хамгийн туршлагатай түнш гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж үйлчилж байсан. Манай компаниас хэрэглэгчдэд нийлүүлж буй тоон системийн хүлээн авагч нь зөвхөн “MNBC” компанийн давтамжид зориулан хийгдсэн байдгаараа онцлогтой.

Өөрөөр хэлбэл, агаарын долгионы таван давтамжид зориулагдсан учраас өөр зорилгоор ашиглах боломжгүй гэсэн үг. Бид 630-710 мега герцийн долгион дээр агаарын өргөн нэвтрүүлгийн 5 давтамжийн зурвас ашиглаж Улаанбаатар хотын ард иргэд, тэр дундаа харилцаа холбооны дэд бүтэц муу байдаг нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол, зуслангийн айл өрхүүдэд дотоод, гадаадын олон шилдэг 100 сувгийг хүргэж байна. Бид хэрэглэгчдэдээ дуу дүрснээс гадна хамгийн сонирхолтой сувгууд багтах ёстой. Үүнийг 60000 гаруй хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, санал хүсэлтэд тулгуурлан сувгуудыг багтаасан байдаг. Үүнд мэдээ, спорт, танин мэдэхүй, хөгжим, кино, хүүхдийн гэсэн төрлүүдийн телевизүүдээс Монголын үзэгчдэд хамгийн ойр контент төрөлжилт, чанар сайтай гадаад дотоодын сувгуудыг сонгож оруулдаг байгаа.

Жишээ нь: Euro Sport, CCTV-5, Sport 1, BBC, Bloomberg, National Geographic Channel, Discovery Channel, Cartoon Network, Disney, Kidsco, Vh1, гэх мэт гадаадын шилдэг сувгуудаас гадна МҮОНТВ, UBS, TV5, TV9, NTV, C1, MN25, ETV өргөний сувгууд мөн кабелийн За, Star, Box Network-н 3 суваг, Like, TV10, MNC зэрэг шинэ залуу сувгуудыг дамжуулж байна. Манайд нэг төрлийн тоон системийн хүлээн авагч борлуулагдаж байгаа. Үнэ ханшны хувьд ч тун боломжийн худалдаалагдаж байна. Хэрэглэгч та 100 сувгийн тоон системийн хүлээн авагчийг 100 мянган төгрөгөөр худалдан авч болно” гэв.

Дашрамд дуулгахад, “Эн Би Си” компани нь тоон системд хувиргагч төхөөрөмжөө банкны лизингээр худалдаалдаг ажээ. Уншигч та тус компанийн зах  зээлд нийлүүлж буй тоон систем хувиргагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70109944, 77109944 дугаарын утсаар холбогдох боломжтой юм.

Ингээд “Эн Би Си” компаниас гараад, 4-р хороололын эцэст байрлах “Хороолол” барилгын материалын дэлгүүрийг зорилоо. Тус дэлгүүрийн хонгилын давхарт тоон системийн хувиргагчыг худалдаалан борлуулдаг бас нэг цэг бий. Уг цэг нь “Биг Чип” компанийн худалдаалан борлуулах цэг аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Хүдэрчулуун “Манай компани тоон системийн хувиргагчийг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулна гэдэг тийм амархан ажил биш. Бид хэрэглэгчдэд зориулж, танилцуулга, гарын авлагыг тарааж байна. Манай компани хэрэглэгчдэд DVB-T2 технологийн тоон системийн хүлээн авагчийг санал болгож байгаа. Үнийн хувьд тун боломжийн. 55-65 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Хэрэглэгч та MPEG-4 стандарт, multiple PLP горимыг дэмждэг энгийн аналоги телевизортой бол манай DVB-T2 технологийн тоон системийн хүлээн авагчийг ашиглаарай. Уг хүлээн авагчийг ашигласнаар 12-15 суваг хүлээн авах боломжтой. Манайд худалдаалагдаж буй хүлээн авагч нь заавар нь монгол хэл дээр, бүтэц нь төлбөртэй үйлчилгээнд хэрэглэгддэг смарт картыг уншиж таних боломжтой, USB (universal service bus)-оролтоор бичлэг хийх, уншиж болох, өндөр тодрол(HD-high definition)-той теле сувгуудыг хүлээн авах боломжтой гэдгээрээ онцлогтой” гэсэн юм.

Хэрэглэгч та хямд үнэтэй, чанартай тоон системд хувиргагч хайж байгаа бол “Биг Чип” компанийг зориорой. Тус компанид борлуулагдаж буй хувиргагч төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99262003, 88119391 дугаарын утсаар лавлаарай.

Харилцаа холбооны зохицуулах газраас “ГТТО”, “ШУТИС”, “Биг чип”, “Тербокс”, “Ди Ви Би”, “Эн Би Си”, “Үлэмж мандала ХХК” зэрэг долоон компанид хувиргагч төхөөрөмжийг зах зээлд борлуулах батламж олгожээ. Эдгээр газраас тоон системд хувиргагчаа худалдан авснаар баталгаатай, боломжийн үнэтэйгээс гадна төхөөрөмжтэй холбоотой асуудал үүсэхэд “буух хаяг, буцах эзэнтэй” гэсэн үг юм.

Тоон системийн хүлээн авагчийг борлуулах баталгаажсан газруудын дэлгэнгүй мэдээллийг дараах  утсаар лавлаарай.
- ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалтын төв- 88111798

-“Тербокс” ХХК- 99100957

-“ДиВиБи” ХХК - 88031113, 86100009

-“ГТТО” ХХК - 91115748

-“Үлэмж мандала ХХК”- 89185656, 88700196

Б.Одон