sonin.mn

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 суудлын төлөө нөхөн сонгууль зарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод зэрэг аймаг намын хорооны хурлаа хийж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгожээ.

 Завхан аймгийн тухайд намын хорооны хурлаа хийж ҮЗХ-ны гишүүнээ сонгохоос гадна энэ хурлаараа намын даргаараа УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг сонгосон байна. Намын даргаар ажиллаж байсан З.Нарантуяа нь төрийн албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүн, намын даргын ажлаасаа түдгэлзээд байсан юм.

 
ҮЗХ-ны гишүүдээр сонгогдсон хүмүүсийн нэрс
Аймгийн нэр
Суудлын тоо
Нэр дэвшигчдийн тоо
Сонгогдсон гишүүд
Хурал болсон огноо
Хөвсгөл
4
12
П.Отгон-Очир   Н.Хуягбаатар    Ч.Батцогт          Г.Мөнгөнхуяг
 
2015-01-18
Говь-Алтай
3
5
О.Амгаланбаатар
А.Дэлгэржаргал
Х.Болормаа
2015-01-18
Архангай
1
4
М.Батжаргал
2015-01-18
Завхан
3
12
П.Чандмань
Л.Даваасүрэн
С.Алтанцэцэг
2015-01-18
Дундговь
1
2
Б.Наранхүү
2015-01-18
Өмнөговь
1
2
Б.Цэвээн
2015-01-18
Ховд
2
5
Б.Цэвээнравдан
Ш.Адьшаа
2015-01-17
Дорнод
4
8
Б.Мөнхцэцэг
Д.Цэрэнчимэг
Д.Оросоо
А.Эрдэнэцогт
2015-01-18