sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Донецк болон Луганск мужид нь байлдааны ажиллагаа идэвхжсээр байгаатай холбоотойгоор Украины зүүн нутгийн байдал эрс муудсаар байгааг ажиглагчид анхаарууллаа. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага “Донецкийн нисэх онгоцны буудал орчмын байлдааны ажиллагаа тус хот даяар тархаж байна” гэж ”ВВС” телевизэд мэдэгджээ. Аюулгүй байдал ингэж муудаж байгаа нь энгийн номхон иргэд, ялангуяа, хүүхдүүдэд хамгийн их сөргөөр нөлөөлж байна гэж тус байгууллагын албан ёсны төлөөлөгч хэлсэн байна.

Украины хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч босогчдын аль аль нь “Бид энэ онгоцны буудлыг хяналтдаа авсан” гэж мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Минск хотод байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж Украины хоёр тал бие биеэ буруушаасаар байгаа билээ. Өчигдөр Донецк болон Луганск мужийн хэд хэдэн бүсэд их бууны цохилт өгчээ. Донецк хотын нэг эмнэлэг их бууны суманд өртсөн гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

Эх сурвалж: