sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. Ойрхи Дорнод дахь бүс нутгийн тоглогч нартай АНУ болон ОХУ холбоотой ажиллахаас Сирийн хямралын ирээдүйн төлөв нягт хамааралтай гэж АНУ-ын гадаад үйлчилгээний ажилтан, Ойрхи Дорнодод сууж байсан АНУ-ын Элчин сайд мэдэгдсэн байна.

"Ойрхи Дорнодын ирээдүйн талаар бүс нутаг дахь талуудтай АНУ болон ОХУ чанартай хэлэлцээ хийх нь маш чухал юм. Үндсэндээ тус бүс нутаг дахь хүмүүс жолоодлогыг гартаа авах хэрэгтэй" гэж АНУ-ын Элчин сайд асан Фрэнсис Риккардоне мэдэгдсэн байна.

ОХУ болон Иран нь Сирийн хямралд холбогдох оролцогчдын хувиар үр дүнг хэлэлцэж байна. Гэсэн хэдий ч, ОХУ болон Ираны харилцааны цогцыг АНУ чиглүүлэх нь гол дипломат ажиллагаа, стратегийн ажил бөгөөд АНУ-ын хувьд хүнд ачаа юм гэж тэрбээр мэдэгдэв.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Сирийн сөрөг хүчин, улс орны тэргүүн нар нэгдүгээр сарын 26-29-нд Москва хотод уулзах бөгөөд уг уулзалтын ач холбогдлыг тэрбээр дурдсан байна. Мөн тэрбээр, уг хэлэлцээнд ОХУ болон АНУ хамтран оролцохын ач холбогдлыг цохон тэмдэглээд, хоёр улс нээлттэй яриа хэлцээг үргэлжлүүлэхэд маш ухаалаг хандсан гэж мэдэгджээ.

Өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж, Москвад болох уулзалтад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн боловч уулзалтад АНУ оролцохгүй гэжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газар хэд хэдэн зэвсэгт бүлэглэлтэй тэмцэж эхэлсэн буюу 2011 оноос хямрал үүссэн. Үүний улмаас 191 мянган сири амиа алдаж, 3,7 сая иргэн дүрвэсэн гэж НҮБ мэдээлэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: