sonin.mn

Оросын Төв банк 2015 оны I улиралд 17 хувийн  зээлийн  хүүгээ 2-3 хувиар бууруулна гэв. Энэ тухай  өнгөрөгч оны 12 дугаар сүүлээр болсон Төв банкны дэргэдэх Үндэсний санхүүчдийн зөвлөлийн хуралдаан дээр  ярьсан аж. Эл хуралдаан нь улиралд нэг удаа болдог. Зээлийн хүүг  бууруулах болсноо, банкны  төлөөлөгчид тайлбарлахдаа  өмнө  банкны хүүг нэмэгдүүлж  доллар болон еврогийн ханшийг тогтвортой барих гэсэн бодлого хүлээсэн үр дүнд хүрээгүй гэв.  Валютын ханш огцом нэмэгдэхэд хүн амын болоод бизнесийнхний хувьд туйлын  хурцадмал болсон. Чухамдаа Төв банк 2014  оны сүүлийн хуралдаан дээр өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Өнөөгийн нөхцөлд  эл асуудлыг хэлэлцэх явцад банкуудаас  томоохон бизнесүүд  жилийн 21-22 хувийн хүүтэй,  жижиг ба дунд бизнесийнхэн 24 хувийн хүүтэй  зээл авч чадахгүй , авах боломж  ч байхгүй гэх дүгнэлтэнд  хүрчээ.  Тэгвэл жижиглэнгийн зээлийн жилийн  хүү үүнээс дээш буюу  30-60 хувийн хүүтэй байна.  Төв банк   2015 оны 3 дугаар сарын 25-ны дотор хүүгийн хэмжээг бууруулах  магадлал өндөр байна.


Төв Банкны зээлийн  хүү бууруулах тухай шийдвэрийг тус банкны  Захирлуудын зөвлөлөөс гаргах ёстой. 2015 оны 1 дүгээр сарын 30-наас  3 дугаар сарын 13 -нд эл хуралдаан болох ёстой. Шинжээчдийн үзэж байгаагаар,  Энэ сарын  30-нд зөвлөлөөс  банкны зээлийн хүү бууруулах тухай  шийдвэр гаргаж магадгүй байна.  Дашрамд  хэлэхэд, өнгөрсөн  оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл  Оросын Төв банк (биржийн валютын интервенцээс татгалзах замаар ) зээлийн жилийн хүүгээ   6.5-аас  10,5 хувь  болж нэмэгдсэн юм. Энэ тухай  Төв банкны сайтад тавьсан  хэвлэлийн мэдээнд  өгүүлжээ. Энэхүү шийдвэрийг гаргахаас яг 12 цагийн өмнө тус улсад доллар, еврогийн   ханш  түүхийн дээд хэмжээнд буюу   ам .доллар 80 рубль,  евро- 100 рубльд хүрсэн билээ.  Дараа нь 2014 оны эцсээр доллар 56,3 рубль, евро 68,3 рубль болсон юм. Одоо Орос  улсад валютын ханш  үүнээс яг 10 рублиэр нэмэгдээд байна.

А.Огторгуймаа 

Эх сурвалж: