sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Оросын 17 муж, хотуудын болон Засгийн газартай холбоотой гурван үнэт цаас гаргагчийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулжээ. “Энэ нь нэгдүгээр сарын 16-нд Оросын облигацийн зэрэглэлийг “Baa2”-оос “Baa3” болгож бууруулсантай холбоотойгоор тус улсын зээлжих чадвар муудсантай холбоотой” гэж тус агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.

Мэдэгдэлд мөн Москва болон Санкт-Петербург, "Водоканал Санкт-Петербурга" Улсын нэгдсэн үйлдвэр, "Водоканал Финанс" ХХК, "Западный Скоростной Диаметр" нээлттэй хувьцаат нийгэмлэг, Бүгд Найрамдах Башкортостан Улс, Бүгд Найрамдах Татарстан Улс, Ханты-Мансийск автономит тойрог, Самар муж, Бүгд Найрамдах Чуваш Улс, Красноярскийн хязгаар, Бүгд Найрамдах Коми Улс, Омск муж, Краснодар хот, Омск хот, Волгоград хот, Белгородоск муж, Вологодск муж, Нижегородск мужийн зээлжих эрхийн зэрэглэлийг нэг шатаар бууруулсныг тэмдэглэсэн байна. Краснодарын хязгаарын зээлжих эрхийн зэрэглэлийг хоёр шатаар бууруулжээ. Москва хотын гадаад болон үндэсний валютын зэрэглэлийг “Baa2”-оос “Baa3” болгож бууруулсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: