sonin.mn

Энэ сарын 15-ны өдөр Үндэсний статистикийн хороонооы 2014 оны тоймыг танилцууллаа. Энэ үеэр нэгэн тоо баримтыг онцолсон нь малчдын тоо болоод малтай өрхийн тоо нэмэгдсэн явдал байлаа. Тодруулбал, 2014 онд малчин өрхийн тоо 4000 орчмоор нэмэгджээ. Бид хөдөөд мал маллах хүний тоо багаслаа. Хот руу шилжих хөдөлгөөн хэвээрээ байна гэж ярьдаг ч энэ тоо нь бодит байдал харин ч эсрэгээрээ байж болохыг харуулж байна.

Мөн малтай өрхийн тоо өмнөх оныхоос 3.5 мянган өрхөөр, малчин өрхийн тоо 4.4 мянган өрхөөр нэмэгдэж, 500-аас дээш малтай өрх 5.9 мянга буюу 26.7 хувиар өссөн нь хөдөөгийн мал бүхий иргэдийн амьжиргааны түвшин боломжийн хэмжээнд нэмэгджээ байна гэж үзэх боломжтой гэж ҮСХ-ны газрын дарга Т.Гантөмөр хэллээ.

Эх сурвалж: "Монголын хөдөө"