sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Аюулаас хамгаалах хүчнийхээ чадавхыг сайжруулахад нь туслахаар АНУ-ын Конгресс Украинд 75 сая долларын тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа гэж АНУ-д суугаа Украины Элчин сайд Жеффри Пиат өчигдөр мэдэгджээ. “Европын баталгаа” санаачилгын хүрээнд уг санхүүжилтийг олгож байна гэж Пиат Киевийн эргүүлийн албан хаагчдын зохицуулалтын төвийн нээлтийн ажиллагааны үеэр мэдэгдэв.

Украины батлан хамгаалахын чадавхыг сайжруулахад АНУ зөвхөн үхлийн бус зэвсгийн тусламж үзүүлж байсныг Пиат онцолжээ. Пиатын мэдэгдсэнээр, Украины зүүн нутгийн хямрал эхэлснээс хойш АНУ Украины батлан хамгаалах салбарт 119 сая долларын үхлийн бус зэвсгийн тусламж үзүүлсэн байна. Уг хямралаас болж 4800 гаруй хүн амь насаа алджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: