sonin.mn

МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт” үндэсний нэгдсэн оюутны холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр МОХ-оос гаргасан “Монголын оюутан залуус 70200 төгрөгөөс татгалзаж байна” гэх уриалгыг эсэргүүцэж байна гэв.Эсэргүүцэх болсон шалтгаанаа тэд тайлбарлахдаа, “Улсын их дээд сургууль болон хувийн их дээд сургуулиудын голч оноог дүгнэдэг арга барил нь өөр өөр байдаг. 3 голч  дүнгийн хувьд улсын сургуулиудын оюутнууд авахад их өндөр үнэлгээ юм.

Харин Хувийн болон жижиг их дээд сургуулиудад цагийн багш их байдаг. Эдгээр цагийн багш нар нь ихэнх тохиолдолд дүнгээ гаргахгүй явчихдаг. Харин оюутнууд дүнгээ гаргуулж чадахгүй голч оноогоо бодуулж чадахгүй хохирох тохиолдол их бий. Иймд ямар нэгэн судалгаа хийлгүй, ямар ч оюутнаас санал асуулга авахгүйгээр дээрх уриалгыг гаргасан нь буруу юм” гэлээ. Тус асуудлаар оюутны түр хороон дээр судалгаа хийж байгаа. Удахгүй яг хэдэн оюутан дээрх уриалгыг дэмжээд хэд нь эсэргүүцэж буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ гэдгээ тус оюутны холбооныхон хэллээ.

 Г.Оюунбат

Эх сурвалж: