sonin.mn

Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёото” корпораци 2014 онд, гурав дахь жилдээ дараалан дэлхийн автомашины зах зээлийн шилдэг борлуулагч болсон байна. “Тоёото”-гийн албаны хүмүүсийн хэлснээр, өнгөрсөн онд тус компани дэлхийн хэмжээнд 10,23 сая машин борлуулжээ. Харин Германы “Волксваген” компани 2014 онд 10,14 сая машин борлуулснаар хоёрдугаарт орсон байна. “Тоёото” энэ онд 10,15 сая машин борлуулах зорилт дэвшүүлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: