sonin.mn

БАГДАД. /Xinhua/. Иракийн хойд нутгаас 26 цогцос олдсоны 15 нь энгийн номхон иргэнийх, 11 нь Курдын аюулаас хамгаалах хүчний дайчдынх байжээ гэж Иракийн албаны хүмүүс мэдэгдэв. Дияала мужийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Курдистан бүс нутгийн Засгийн газрын эрлийн баг болон Иракийн хүний эрхийн яам эдгээр цогцсыг Багдад хотоос зүүн хойд зүгт 120 кмт байрлах Саадияа дүүргээс олсон байна.

Иргэд болон цэргүүдийн цогцсыг хоёр нүхэнд булсан байсан бөгөөд “Лалын улс” бүлэглэл Саадияа дүүрэгт байх хугацаандаа тэдгээр хүнийг барьж, цаазалсан байна гэж албаны хүмүүс мэдэгджээ. Иракийн аюулаас хамгаалах хүчин болон “Аль Каида” бүлэглэлийн салбар “Лалын улс” бүлэглэлийн хоорондох цус тулаан эхэлсэн үе буй зургадугаар сарын 10-наас тус улсын аюулгүй байдал эрс муудсан. Тус бүлэглэл Иракийн хойд нутгийн Ниневе мужийн хяналтыг авч, дараа нь суннитууд оршин суудаг мужийг эзлэн авсан билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: