sonin.mn

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийсэн билээ.  Уг айлчлалын бүрэлдэхүүнд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд  С.Эрдэнэ орж, айлчлалын хөтөлбөрийн дагуу холбогдох уулзалт, арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны танилцуулга, мэдээллийг  хийлээ. 


    Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Милош Земан, Ерөнхий сайд Бохуслав Соботкаг, Сенатын танхимын дарга Милан Штех нартай уулзаж, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.


    Мөн  Бүгд Найрамдах Чех улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг өгсөн.

   Энэхүү уулзалтын үеэр  ХАХНХ-ын сайд, Монгол Чех хоёр улсын хооронд нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах гэрээг боловсруулах судалгааны ажлын хэсэг байгуулагдаж байгааг онцолж, тус гэрээ хийгдвэл Чех улсад амьдарч байгаа Монгол иргэдийн хувьд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд томоохон ахиц болохыг тэмдэглэн хэлсэн байна.   


    Түүнчлэн Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн хэргийн яам хоорондын санамж бичиг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан байгаа талаар танилцуулсан.
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ төрийн айлчлалын хүрээнд БНЧУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, хатагтай М.Марксоватай уулзаж, цаашдын хамтын  ажиллагааны талаар санал солилцсон байна.