sonin.mn

ПАРИС. /АР/. Терроризмтой тэмцэх арга хэмжээгээ бэхжүүлэхийн тулд Франц улс ирэх гурван жилд 425 сая евро буюу 490 сая орчим доллар зарцуулахаар төлөвлөжээ. 17 хүний аминд хүрсэн цуврал халдлагаас хоёр долоо хоногийн дараа өчигдөр Францын Ерөнхий сайд Мануэль Вальс энэ төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Түүний хэлснээр, ирэх гурван жилд тагнуулын салбар болон терроризмтой тэмцэхэд хамааралтай бусад салбарт 2680 ажлын байр шинээр бий болгох ажээ.

Энэ мөнгийг аюул заналхийллийг урьдаас мэдэж, хяналт тавих харилцаа холбооны тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг шинэчилж, цагдаагийн албан хаагчдад сум нэвтэрдэггүй хантааз, зэвсэг худалдан авахад зарцуулна. Мөн терроризмыг өдөөж болзошгүй хэт давруу үзэл санаа тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгахаар тус улс төлөвлөжээ. Терроризмтой тэмцэхэд ийм их мөнгө зарцуулж байгааг ойлгохыг ард түмэндээ Ерөнхий сайд Вальс уриалан, “Францын ард түмний аюулгүй байдлыг хангах нь нэн чухал” гэсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: