sonin.mn

МОСКВА. /NHK/. Ерөнхийлөгч Владимир Путины Токиод хийх айлчлалын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийн тулд Япон дараагийн алхмаа хийх хэрэгтэй гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдлээ. Лавров лхагва гарагт Москва хотноо хэвлэлийн бага хурал хийхдээ ингэж хэлсэн байна. “Япон хэдийн урьсан. Ерөнхийлөгч Путин зарчмын хувьд урилгыг хүлээн авсан” гэж Лавров хэлээд, “Токио айлчлалыг яг хэзээ зохион байгуулахаа товлочихвол ОХУ хариу өгнө” гэжээ.

Украины байдалтай холбогдуулан ОХУ-д Япон эдийн засгийн хориг арга хэмжээ авсныг сайд Лавров мөн хөнджээ. Япон хориг арга хэмжээ авсныг Өрнөдийн зарим улсынх шиг түрэмгий үйлдэл гэж үзэхгүй байгаагаа тэрбээр хэлэн, “Энэ хориг арга хэмжээг цуцлуулах нь Путины айлчлах эсэхээ шийдэх урьдчилсан нөхцөл биш” гэжээ. Энэ онд тааламжтай цагтаа уг айлчлалыг зохион байгуулахын тулд бэлтгэл ажлыг базаахаар Япон болон ОХУ зөвшилцсөн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: